Эзэн хичээвэл заяа хичээнэ...

2011-06-12

Сурагчдад өгөх зөвлөгөө

Ангилал: Цахим хичээл



Амрах үедээ юу анхаарах вэ?

Хүүхдүүд та нар зуны амралтаа тавтай сайхан өнгөрүүлээрэй. Энэ хугацаанд доорх зөвлөгөөг анхааран амраарай. Үүнд:

Амралтаараа өөрийгөө эрүүлжүүлээрэй.

Сүү ,тараг, цагаан идээ сайн хэрэглээрэй.

Мөн 14 хоногт 1 удаа шар сүү буюу айргаар биеэ арчаарай .Энэ нь өөрийн чинь биеийн дархлааг сайжруулах болно.

Нартай өдөр гадуур гарахдаа нарны малгай ба шүхэр заавал хэрэглэж заншаарай.

Гадуур ганцаар явж болохгүй, ой мод уул хадаар аялахдаа болгоомжтой аял.

Ямарч үед хувцсаа тохируулан өмсөж хэвшээрэй.

Мэдэхгүй зүйлээ ахмад хүсүүсээс заавал асууж мэдэж аваарай.

Өдөр бүр өөрөө бие даан заавал 1-2 зүйлийг шинээр хийж хэвшээрэй.

Шинээр олон дуу ,шүлэг, зүйр үг, оньсого таавар тогтоогоорой.


Даалгавраа хийхдээ юуг анхаарах вэ?

а. Хичээл бүрийн даалгавар тус тусдаа шинэ дэвтэр дээр хийгдэнэ.

б. Даалгавраа өдөр өдрөөр нь эмх цэгцтэй нямбай хийж эхлээрэй.

в. Зураглалыг заавал харандаа, шугам ашиглан нямбай хийж хэвшээрэй.

г. Бодлогонд заавал товч бичиглэл хийж, нэр тавихаа мартуузай.

д. Нэртэй тооны таблиц, хүрдээ үргэлж ашиглах тул өөрийн болгож тогтоо.

е. Цээж бичгээ ганцаар байхдаа ч хийж болно шүү дээ. Сэдвээ буюу шүлгээ, зүйр үгээ

үлгэр, оньсогоо цээжлээд түүнийгээ харалгүй цээжээр бичээд дараа нь тохируулан

харж засдаг болоорой.

ж. Мэдэхгүй зүйлээ тэмдэглэж байгаад заавал аав ээж ах эгчээсээ асууж мэдэж аваарай

з. Япон хэлний үгээ сайн тогтоож, ханз болон зурлагаа сайн тогтоогоорой.

Зураглал сайн зурж нэрлээрэй.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Зургийн цомог

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. 84-р сургууль
. Udaanaa

Найзууд

. udaanjargal84
Бичлэг: 9 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax